“ Залуу хүн” цуврал лекцийн зочноор Б. Отгонбат уригдлаа

2016 оны 11-р сарын 08 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Хүн” цуврал лекцийн 6 дахь дугаар энэ баасан гарагт буюу 2016. 11. 11-нд болох гэж байна. Энэ удаагийн зочоор “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат уригджээ. Тэрээр “ Жинхэнэ манлайлал” гэсэн сэдвээр лекц уншиж, гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаархи залуусын сонирхсон бүх асуултанд хариулах аж.

Б. Отгонбат 2005 онд “Глобал удирдагч сан”-г үүсгэн байгуулж, сангийнхаа хүрээнд  3000 орчим залуусыг  АНУ-д тэтгэлэгтэй суралцуулан тав орчим сая ам.долларын тэтгэлгийн сан бүрдүүлж Монголын ирээдүйд хөрөнгө оруулсан яваа залуу юм.  Түүний лекц МЗХ-ны Залуус танхимд үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй гэдгийг дуулгалаа.

Өнгөрсөн долоо хоногийн зочноор бүжигчин Саруултөгс оролцож, залуустай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх