Дуучин Л.Байзада үдэш бүр тоглолт хийж байна

2016 оны 11-р сарын 09 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн удаад аавынхаа нэрэмжит “Латиф” сангийн таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг Улаанбаатар паласийн концертийн их танхимд хийж, “Гайхамшиг” нэртэй урлагийн төслөө эхлүүлсэн дуучин Байзада соло уран бүтээлийн ажилдаа хэдийнэ оржээ. Түүний шинэ уран бүтээлүүдээс “Бүхнийг өгсөн”, “Намрын дуу” нь хэдийнэ олны дунд хит болж амжсан байна. Ийнхүү түүний будаг нь ханхалсан эдгээр шинэ дуунууд дээр хуучны хитүүд нь залуусыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Учир нь тэрээр “Миланж”, “Стадиум”, “Голден лоунж”, “Парис эвент холл”-д гэрээтэйгээр ажиллаж, үдэш бүр өөрийн “мини” тоглолтыг өргөн барьж байгаа юм. Ямартай ч поп дуучны хайрын дууны амтанд орсон фенүүд нь хэдийнэ шинэ жилийн урилгыг түүнд илгээж эхэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх