Гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ

2016 оны 11-р сарын 09 өдөр, 13 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нарантуул захаар үйлчлүүлж байсан иргэний бичиг баримт, бэлэн мөнгөтэй хэтэвчийг хулгайлсан хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ уг хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн, харьяа цагдаагийн хэлтэс шалгаж байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай Ж гэгч үйлджээ.
Сүхбаатар аймгийн харьяат иргэн Б нийслэлд ирж, захаас хэрэгцээтэй эд зүйлсээ цуглуулж явах үедээ ийнхүү хулгайн гэмт хэрэгт өртжээ. Хэргийг газар дээр нь илрүүлэн хулгайлагдсан эд зүйлсийг нь олж өгсөн цагдаагийн алба хаагчид тэрбээр талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Иргэдийг зах, худалдааны төв болон олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ анхаарал сэрэмжтэй байж халаасны хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх