МАН-ын бага хурал энэ сарын 20-нд болно

2016 оны 11-р сарын 10 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Эрх баригч МАН ээлжит Бага хурлаа энэ сарын 20-нд хийхээр товложээ. Тус хурлаар орон нутгийн сонгуулийн үр дүн болон Ерөнхий нарийн бичгийг даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Намын генсекийн үүргийг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхэлж магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа юм.

УИХ-ын сонгуулийн дараа намын Бага хурлыг товлоод байсан ч орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах саналыг гишүүдээс гаргасан тул ийнхүү хойшлуулаад байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх