Албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн жолооч энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

2016 оны 11-р сарын 10 өдөр, 17 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны м11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм.

Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан татвар, төлбөрөө бүрэн төлөхийг сануулж байна гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.

Д/д Байршил Цагийн хуваарь
1 БГД, БЗД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
2 БГД оношилгооны төв Хөсөг трейд ХХК-ийн байранд Өдөр бүр : 08.30 – 20.30
3 СХД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
4 БЗД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
5 АХЦТөв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
6 АТҮТ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
7 АТҮТ /таван ган/ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
8 ТҮНТ Дүнжингарав Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
9 ТҮНТ Мишээл төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
10 ТҮНТ Драгон төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх