УИХ-ын гишүүн Д.Мурат тойрогтоо ажиллалаа

2016 оны 11-р сарын 11 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын гишүүн Д.Мурат энэ сарын 2-8-ны өдөр Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаашид орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Энэ үеэр тус аймгийн Дэлүүн сумын 5, 6 дугаар багийг үүрэн холбооны сүлжээнд холбох ажил эдийн засгийн хямралаас шалтгаалан санхүүжилтгүй болж тодорхойгүй хугацаагаар хойшлосон байсныг УИХ-ын гишүүн Д.Муратын санаачлагаар Жи-Мобайл компанитай гэрээ байгуулж, хувиасаа санхүүжилтийг шийдэж өгөв.

Уулзалтын үеэр иргэд “Дээрх ажлыг өмнө нь сонгогдож байсан үе үеийн гишүүд амлалтандаа оруулж шийдвэрлэж чадахгүй байсныг УИХ-ын гишүүн Д.Мурат богино хугацаанд бодит ажил болгосон нь ард иргэдийнхээ итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлтийг бодит ажил болгож байгаагийн нэг илрэл юм” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх