Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Гол зорилго нь уушгины хатгалгаа өвчин, сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд оршдог.
2016 онд уг өдрийг “АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ – ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА“ уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Уушгины үрэвсэл буюу хатгалгаа өвчин нь дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болж байгаа бөгөөд жил бүр 1.4-2 сая хүүхэд уг өвчний улмаас эндэж байна.
Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралт 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор төрөх тойрны эмгэгийн дараа 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлсээр байна.
Хүүхдийн эрүүл мэнд, эсэн мэнд амьдрахуйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс
- Хүн амын амьдралын түвшний хэт ялгаатай байдал, хот хөдөөгийн ялгавартай байдал, төвөөс хэт алслагдсан байрлал, дэд бүтэц дорой, яаралтай тусламжийн бэлэн байдал хангалтгүй байдал
- Агаарын ба хөрсний бохирдол, ариун цэвэр эрүүл ахуй, усан хангамжийн дорой байдал
- Гэр бүл эцэг эхийн хүүхэд асран хамгаалах дадал зуршил, эмнэлгийн тусламж хайх мэдлэг дутмаг байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, тэдний эсэн мэнд амьдрахад мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг бууруулж байна.
ЭХЭМҮТ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Эх хүүхдийн эрүүл мэнд – Эх орны эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг доорх сэдвүүдээр бэлтгээд байгаа ба Скаймедиа (55 мянга гаруй хэрэглэгчтэй), Юнивишний (100 мянга гаруй хэрэглэгчтэй) хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөөд байна. Үүнд:
- Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлье
- Агаарын бохирдол ба хүүхдийн өвчлөл
- Нярайн анхны тэврэлт
- Нярайн эрүүл эмгэгийн зааг, шарлалт
- Ахуйн осол гэмтлээс сэргийлье
- Түлэгдэлтээс сэргийлье
Скаймедиа, Юнивишн зэрэг байгууллагуудтай “Эрүүл мэнд-Эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг байршуулах хамтын ажиллагааны санамж бичиг зурах үйл ажиллагааг 2016 оны 11 сарын 10-ны өдөр ЭХЭМҮТ-д зохион байгууллаа.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
