Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан өчигдөр /2016.11.11/ Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Засгийн газрын шийдвэр болон дээрх хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсан үйл явдлын талаар телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэвлэлийнхэнд мэдээллээ.
Хэвлэлийн хурлын эхэнд тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг монголын тал худалдан авсан талаарх асуудал олон нийтийн дунд тодорхойгүй байгаа Тиймээс миний бие Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” сувгийн захиралд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын Засгийн газар худалдан авахаас татгалзсан, дотоодын аж ахуйн нэгж 49 хувийг нь эзэмших болсонтой холбоотой асуудлаар бүх талыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийнэ үү гэдэг хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн юм. Уг бичгийн хариу ирсэн бөгөөд “Таны хүсэлтийн дагуу уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн холбогдох хүмүүсийг нэвтрүүлэгт оролцуулахаар урьсан ч ирсэнгүй. Үйл явдалд холбоотойгоор талууд урилгыг хүлээн авсан тохиолдолд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад бэлэн байна” гэсэн байсан. Ингээд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах бэлтгэл ханган, өдөр, цагаа товлон ажиллаж байхад нь “Монголын мэдээ” сувгийн захирлыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захирал арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ажлаас нь халсан байна. Нээлттэй хэлэлцүүлэг явуулахад яагаад ийм саад тотгор тавьж байна вэ. Тиймээс Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ миний бие албан бичгээр хүргүүллээ.

Мөн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захиралд 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны 21.00 цагт “Монголын мэдээ” сувгаар дээрх асуудлаар холбогдох талуудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг явуулах цаг олгож өгнө үү гэсэн хүсэлтээ хүргүүлсэн. Мөн энэхүү хэлэлцүүлэгт оролцоно уу гэж зайлшгүй үгээ хэлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал, тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж буй “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн захирал зэрэг хүмүүст урилга хүргүүллээ. Түүнчлэн өмнөх Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүдийг санаачилгаараа ирнэ хэмээн найдаж байна. Улсын Их Хурлын гишүүн, ард түмний төлөөллийн хувиар ийм санаачилга гарган, 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны 21.00 цагт эдгээр хүмүүстэй болзоо тогтоон, үүнийгээ ажил хэрэг болгохоор явж байна” хэмээв.
Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлангийн хийсэн мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
