Хотоос гарах чиглэлийн замыг 10 цагт нээнэ

2016 оны 11-р сарын 14 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын 12-13-нд шилжих шөнөөс эхлэн орсон цасны улмаас нийслэлийн гудамж замуудад халтиргаа гулгаа үүсч, зарим замын зорчих хэсэгт хүндрэл учраад байсан. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд тушаал гаргаж, Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг өчигдөр өдрийн 13 цагаас эхлэн хязгаарласан. Замын хөдөлгөөнийг өнөөдөр 10.00 цагаас эхлэн нээж, хэвийн үргэлжлүүлэх юм.

Иргэд, жолооч нарыг холын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа учраас болзошгүй эрсдлээс сэргийлж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх