Хаасан замуудыг нээлээ

2016 оны 11-р сарын 14 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бямба гарагийн шөнөөс эхэлсэн цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурсны улмаас автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг хүндрэл гарсан тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас 14-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хязгаарлаад байсан.

Тэгвэл өнөөдрөөс замууд нээгдэж байна. Орон нутгийн зам, даваанууд дээр АЗЗА компаниуд ажиллаж, замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэсэн бөгөөд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй байгаа юм.

Гэхдээ зарим газар зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх