Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан сонгогдлоо

2016 оны 11-р сарын 14 өдөр, 13 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 11-нд болж дүүргийн удирдлагуудаа сонголоо.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргаар, НИТХ-ын Тэргүүлэгч, Дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын даргаар ХУД-ийн МАН-ын дэд дарга, дүүргийн хурлын Төлөөлөгч Б.Цэрэн нар нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогджээ.

Харин дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас сонгогдсон төлөөлөгч Б.Цэрэн, Э.Бодьцэцэг, Ч.Базарзаяа, Д.Даваадорж, М.Батсайхан, Т.Рэгзэдмаа нар боон Бие даагч А.Мөнх-Амгалан нар сонгогдсон байна.

Тус хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 35 нэр дэвшигчээс 18 нь МАН, 14 нь АН, 2  нь Бие даагч буюу нийт 34 нэр дэвшигч оролцож 96 хувийн ирцтэйгээр хуралдсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх