Мөнгө санхүүгийн хомсдолд орсон энэ цаг үед нийтээрээ нэгдэж мөнгөө өсгөх, хөрөнгө оруулалт хийх боломжтой санхүүгийн шинэ хэлбэр дэлхий нийтэд дэлгэрч үүнд ч Монголчууд хошуурч байна гэж хэлж болох юм. “Төлбөрийн шинэ хэрэгсэл, цахим мөнгө ” сэдэвт лекц болох гэж байгаатай холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд Австри дахь “Onecoin” компанийн албан ёсны төлөөлөгчийн газрын төслийн багаас олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус компани 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогоор 174 оронд сүлжээгээ оруулсан 2.5 сая гишүүнтэй ажээ. Олон гишүүнтэй болох тусам данс эзэмшигч гишүүн бүрийн оруулсан хөрөнгө оруулалт нь 15 хувиар өсөх боломжтой. Эдний хөрөнгө оруулалтын багц нь жижиг багцаас эхлээд үйлдвэрлэлд хөрөнгө оруулж болох хэмжээний том багц хүртэл байгаа юм байна. Европын олон улс оронд өөрийн төлөөлөгчийн газраа нээсэн. Одоогоор 14 сая данс эзэмшигчтэй болсон ажээ. “Onecoin” компанийн Олон улсын төслийн сургагч багш Hansong Oberrauch мэдээлэлдээ “Манай компани бусад санхүүгийн байгууллагаас дөрвөн зүйлээрээ давуу талтай. Ямар нэг улсын ЗГ-аас хараат бус, мөн ямар нэг байгууллага компанид харъяалагдаггүй, ямар ч шимтгэлгүйгээр Европоос Монгол руу мөнгө шилжүүлэх боломжтой. Манайхаар дамжуулан бизнес хамтрагчтайгаа хурдан мөнгө өсгөж ажиллах боломжтой. Хувь хүн төдийгүй гэр бүлийн хүмүүсийг татаж оруулснаараа давуу тал болно. Зөвхөн энэ мэдээллийг дамжуулж хэн нэгнийг бизнес хамтрагчаа болгож чадсан нь ашиг хүртэх юм. Өөрөөр хэлбэл цахимаар мөнгө үйлдвэрлэнэ гэсэн үг юм. Цахимаар бүх үйл ажиллагаа явагдах учраас ямар нэг эрсдэл байхгүй. ” гэв. 2015 онд мөнгө үйлдвэрлэх үйл ажиллагаа эрчимжсэн. Эхэлж байх тэр үед багцын ханшын нэг ам доллар 50 центтэй тэнцэж байсан бол одоо 6 евро 95 цент болж өссөн. Тиймээс санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжыг бүү алдаарай гэж тэд нэмж тайлбарлаж байв. Энэ талаар ирэх амралтын өдрүүдэд Ангаахын Шинжлэх Ухааны Их Сургуульд танилцуулах үйл ажиллагаа болох юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
