С.Дэмчиг АЗХ-г удирдана

2016 оны 11-р сарын 15 өдөр, 13 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо ээлжит чуулганаа хуралдуулж, шинэ удирдлагын багийг сонголоо. Чуулганд 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн 180 гаруй төлөөлөгч оролцсон юм. Ардчилсан намын залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр С.Дэмчиг  сонгогдлоо. Тэрээр өмнө нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт өрсөлдөж байсан билээ. Харин тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Эрдэмхишиг, Б.Ган-Очир, Г.Оюунбат, н.Өлзийбүрэн, Ж.Сугарсүрэн нар, дэд ерөнхийлөгчөөр н.Тамир, Ж.Отгон-Өлзий, Р.Оюун-Эрдэнэ нарын 10 залуу сонгогдов.

Ардчилсан залуучуудын холбоо бол Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага. 36 болон түүнээс доош насны залуус энэ байгууллагад хамрагддаг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх