Б. Отгонбат: Гадаадын шилдэг сургуулиуд таны зорилгоор таныг үнэлдэг

2016 оны 11-р сарын 16 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Залуучуудын Холбооноос долоо хоног бүрийн баасан гарагт уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн  зургаа  дахь дугаарын зочноор “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат оролцлоо.

Тэрээр “Жинхэнэ манлайлал” гэсэн сэдвээр лекц уншин, гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаар ярилцаж, залуусын сонирхсон асуултанд хариулсан юм.

Б. Отгонбат лекцийнхээ үеэр “Манлайлал гэдэг хэн нэгэн хүний тухай ойлголт биш, харин хүмүүсийн тухай, тэдний асуудлаа хамтран оношилж шийдлийг олж, хэрэгжүүлэх үйл явцын тухай ойлголт юм. Тиймээс аливаа асуудлын хариуг хэн нэгэн хүнээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн “Гадаадад тэтгэлэгтэй суралцахад хамгийн чухал зүйл юу вэ?” гэсэн залуусын асуултанд “Хамгийн түрүүнд сурах зорилго маш сайн тодорхой байх хэрэгтэй. Зорилго тодорхой болчих юм бол яагаад тэр зүйлийг сурч байгаа нь тодорхой болдог. Гадаадын шилдэг сургуулиуд ч таны зорилгоор таныг үнэлдэг. Түүнчлэн Английг маш өндөр түвшинд сурах” хэмээсэн юм.

Мөн лекцийн үеэр азтай үзэгч шалгаруулж өөрийн бичсэн номнуудаа бэлэглэсэн юм. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн “ Залуу Хүн” цуврал лекц мэдлэг мэдээлэл дүүрэн болж өнгөрлөө.

Харин энэ долоо хоногийн /2016. 11. 18/ зочноор МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат оролцож, “ Монголоо танья, өөрийгөө танья” сэдвээр сонирхолтой лекц унших юм байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх