АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

2016 оны 11-р сарын 16 өдөр, 14 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сарын 9-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг дараах ажлуудыг зохион байгуулах тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, төрийн албан хаагчид өргөнөөр оролцоно уу.

Үүнд:

1. Аймгийн ЗДТГ-ын 13 тоот өрөөнд 11 дүгээр сарын 16-ны 14.00-17.00, 11  дүгээр сарын 17-ны  09.00-13.00 цаг хүртэл иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авна.

2. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 17.00 цагт Залуучууд театрын дугуй танхимд Төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулна.

3. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх