“Ажилгүйдлийг анагаая+” хөдөлмөрийн яармаг болно

2016 оны 11-р сарын 16 өдөр, 19 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2016 оны 3-р улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 9.4%-тай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3%-иар өссөн үзүүлэлттэй байна. Иймээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг 2016.11.24-ний Пүрэв гарагт Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулах гэж байна.

Тус хөдөлмөрийн яармагаар ажил олгогчид болон оюутан залуучуудыг холбон нээлттэй ажлын байранд зуучлах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй аж ахуй нэгж байгууллагуудыг сурталчлах, ажил хайгчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн ажил хайгчдад чиглүүлэх сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаануудыг зохион байгуулах аж.

Яармагт оролцох сонирхолтой ажил олгогч байгууллагууд болон ажил хайгчдад нээлттэй  бөгөөд бүх үйл ажиллагаа, сургалтууд хураамжгүй гэдгээрээ онцлог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх