Далай лам маргааш Монголд ирнэ

2016 оны 11-р сарын 17 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам маргааш Монгол Улсад айлчлан ирнэ. Энэ нь Далай багшийн ес дэх удаагийн номын айлчлал юм. Далай ламтан Гандантэгчэнлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар номын айлдвар айлдахаар Монголд ирж байгаа юм. Далай багш маргааш буюу  11 дүгээр сарын 18-ны  20.30 цагт Улаанбаатар хотноо Чингис хаан нисэх буудалд газардах юм.

Айлчлалын хүрээнд нэн ховордсон нарийн номнууд болох Богд ламын жанлав, Шар жигжид бурханы насны авшиг гэсэн хоёр номыг Монголчуудад зориулан айлдах аж. Тодруулбал, энэ сарын 19-нд лам хуврагуудад зориулан Лавжаа сургаалыг айлдана, 20-нд нийт иргэдэд зориулсан номын авшиг хүртээх үйл явдал, 21-нд эрдэмтэн мэргэдийн хүрээнд явагдах эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Үүний дараа оюутан залуучуудтай уулзах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх