Дорноговь аймгийн зарим сумдын Засаг дарга нар томилогдлоо

2016 оны 11-р сарын 18 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дорноговь аймгийн Алтанширээ, Улаанбадрах, Өргөн, Хөвсгөл сумдын ИТХ-ын хуралдаанаар Алтанширээ сумын Засаг даргаар Л.Цэцэгдарь , Улаанбадрах сумын Засаг даргаар Ц.Эрхэмболд, Өргөн сумын Засаг даргаар Ж.Сүхбаатар, Хөвсгөл сумын Н.Энхбаяр нарыг аймгийн Засаг даргад уламжилсаны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар дээрх сумдын Засаг дарга нарыг томиллоо.
Аймгийн удирдлагууд шинээр томилогдсон сумдын Засаг дарга нарыг хүлээн авч уулзан орон нутгаас баримталж буй бодлого шийдвэр, зохион байгуулах үйл ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцож, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

dorno111

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх