“Ногоон гэрэл, цагаан шугам-2016” тэмцээнд 31 дүгээр сургууль тэргүүллээ

2016 оны 11-р сарын 23 өдөр, 16 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Ногоон гэрэл, цагаан шугам-2016” тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол 3 дугаар сургууль дээр амжилттай боллоо.
Энэхүү тэмцээн нь сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тэднийг замын хөдөлгөөнд зөв, соёлтой, сахилгатай оролцох дадлыг олгох зорилготой юм.
Дүүргийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл, цагаан шугам-2016” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Замын Цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа М.Отгонбаяр нар хүрэлцэн ирж оролцлоо.
Өдгөө 35 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ногоон гэрэл, цагаан шугам тэмцээн Замын цагдаагийн албаны түүхт 80-н жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
Уг тэмцээнд дүүргийн төрийн өмчийн найман сургууль мэндчилгээ, багийн ахлагч-зохицуулагч, буухиа, урлагийн тоглолтоор өрсөлдөж энэ жилийн аваргаа тодрууллаа. Ингээд тэмцээний I байрт 31 дүгээр сургууль шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон бол удаахь байрыг 131 дүгээр сургууль, 4 дүгээр сургууль эзэллээ.
Мөн “Ногоон гэрэл, цагаан шугам-2016” тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн илгээсэн гарын бэлгийг гардуулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх