МУ-ын УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, МУ-ын ЕС Ж.Эрдэнэбат, МУ-ын сайд Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс, МАН-ын УЗ-ын ажилтнууд, МАН-ын ахмад гишүүд болон дэмжигчид Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 92 жилийн ойн өдрийг тохиолдуулж,Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.



