ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж байна

2016 оны 11-р сарын 28 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дорнод аймгийн Халх гол сумын “Зөв боломж” ХХК-ийн 13 ажилчид үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, 4 хүн нас барсан тухай мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурлыг яаралтай хийж, өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.

Уг цахим хуралд ЭМЯ-ны удирдлагууд болон сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хордлого, эмгэг судлалын мэргэшлийн зөвлөх эмч, тандалт судалгааны багийнхан оролцлоо. Хурлын шийдвэрийн дагуу нарийн мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт яаралтай ажиллуулахаар томилон явууллаа.

Ер нь хэрэглэж буй зүйлийнхээ гарал үүслийг нягтлаагүйн улмаас олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Өмнө нь ингэж олноор хордож, амь насаа алдсан тохиолдол Багануурт мөн гарч байсан удаатай. Тиймээс иргэд та бүхэн хэрэглэж буй зүйлдээ анхаарал болгоомжтой хандаж байхыг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх