ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан Монгол улсын иргэнийг зодож, хүнд гэмтээлээ

2016 оны 11-р сарын 28 өдөр, 12 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн мягмар гаригт One event Hall клубт монгол улсын иргэний биед ОХУ-ын элчингийн мэргэжилтэн хүнд гэмтэл учрууллаа. Хохирогч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл баттай эх сурвалжаас авлаа. Тус клубын ажилтнуудаас энэ тухай лавлахад үгүйсгэсэнгүй. Их гүрнийг төлөөлөн монгол улсад ажиллаж амьдарч буй дипломат ажилтан ийм харгис балмад үйлдэл хийжээ. Монгол хүнийг эх нутагт нь гутаан доромжилсон, дээрэлхсэн балмад үйлдэл олон ч, ОХУ-ын элчин сайдын яамны мэргэжилтэн ийн ёс зүйгүй авирласан нь харамсалтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх