МАН-ын бага хурлын гишүүн Ж.Цолмон мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг хүргэж байна.
“Контрол. мн “ий 2016 оны 11-р сарын 26- ны өдөр “Засгийн газар бол бага даргын тушаал буулгадаг газар биш” гэсэн мэдээлэл гарсан байна. Миний зургийг надаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр тавьсан байна. МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүнээр 5 жил, Бага хурлын гишүүнээр 10-аад жил, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэд тэргүүнээр 9 жил ажиллаж, эх орны эрх ашгийг дээдлэж, намын эв нэгдэл, жендерийн тэгш байдлыг хангахын төлөө журмын нөхөдийн хамт зүтгэж яваа хүний хувьд хагалан бутаргах, хооронд нь дайсагнуулцах оролдлогыг үл зөвшөөрнө. Иймд миний зургийг хаа хамаагүй юманд хамааруулан тавьсныг эсэргүйцэж уг мэдээлэл дотор тавигдсан миний зургийг татан авч, уучлалт гуйхыг шаардаж байна.
Хүндэтгэсэн,
Ж.ЦОЛМОН. МАН-ын БАГА ХУРЛЫН гишүүн
