Оны тэргүүний залуу эмч шалгаруулна

2016 оны 11-р сарын 28 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргаж байгаа эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооноос “Тэргүүний залуу эмч” цол тэмдэгийг санаачлан бий болгосон юм.

Тус салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгддэг эмч нараа алдаршуулан Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөлийг олгоно.

Шагналд нэр дэвшигч нь өнгөрөгч онд хийсэн ажлуудын жагсаалт, байгууллагын удирдлагын зөвлөл болон байгууллагаас тодорхойлсон тогтоол, шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны санал, ажил байдлын тодорхойлолт, онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар, бүтээлийн жагсаалт зэргийг 12 сарын 02-ны дотор Монголын залуучуудын холбоонд хүргүүлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх