Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг байна. Тэднээс жилд 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид суралцдаг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуучуудын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ. Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл, хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нэн шаардлага тулгараад байгаа.
Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг улс орон даяар өрнүүлж эхэлжээ. Тус аянаар оюутан, залуучуудыг эрүүл мэнддээ анхаарах, БЗХӨ-ний эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны ач холбогдлыг таниулахад оршиж байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, манай улсын нийт оюутнуудын 45 хувь нь Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг бөгөөд тэд сар бүр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх буюу 1920 төгрөг төлдөг байна. Энэ нь жилд 23040 төгрөгөөр хоёр сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрддэг аж. Тиймээс оюутан залуучуудыг эрүүл мэнддээ маргаашнаас бус өнөөдрөөс анхаарахыг уриалж эхлээд байгаа юм байна.
Энэ хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны түүчээ болгож өчигдөр Монголын Үндэсний Их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, “Их засаг” Их сургуулийн оюутан, залууст холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явуулжээ. Энэ үеэр тэдэнд хандаж эрүүл мэнддээ өнөөдрөөс анхаарахыг зөвлөөд ” Чарльз Дарвины хэлснээр “Хүчтэй нь ялдаг” учир хүчтэй байхын тулд эрүүл байхыг уриалсан байна. Мөн энэ үеэр оюутнууд “БИ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ” challenge-д нэгдэж үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлжээ.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
