Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгчөөр Ц.Гантулга сонгогдлоо

2016 оны 11-р сарын 29 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын одон бөмбөгчид 15 дахь удаагаа чуулж, холбооны дүрмээ шинэчлэн баталж, ерөнхийлөгчөө сонгожээ.
Энэ удаагийн чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубууд, удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчүүд гээд нийт оролцвол зохих 135 хүнээс 123 хүн буюу 91,1 хувийн ирцтэйгээр хуралджээ.
Тус холбооны ерөнхийлөгчид  Барилга хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр, Эрдэнэс таван толгой компаний дэд захирал О.Одбаяр, “Драгон холдинг” группийн захирал С.Баярт, Дорноговь аймгийн “Төмөрт-Өргөө” ХХК-ний ерөнхий захирал Цэндсүрэнгийн Гантулга нар нэр дэвшснээс, Ц.Мөнхбаяр, О.Одбаяр нар нэрээ татаж, С.Баярт 25 хүний буюу 21 хувийн санал авч Дорноговь аймгийн харьяат Цэндсүрэнгийн Гантулга 93 хүний буюу 77,5 хувийн санал авч,  Ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Шинэ  ерөнхийлөгч Ц.Гантулга Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр ажиллаж, ирэх 4 жилд Их олимпийн төрөл болох Ширээний теннисийг удирдан авч явах эрхэм хүндтэй үүргийг хүлээгээд байна.

15109420_1260644250641867_4441948425700362338_n2

15181299_1260644283975197_7693784266016822052_n1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх