“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь зодож гэмтээсэн байна.
Уг хэрэг ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн HOME PLAZA худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д болсон нэгэн арга хэмжээний үеэр болжээ. Тус арга хэмжээнд БНХАУ,ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд зэрэг олон тооны хүндэт зочид уригдан ирсэн байсан гэнэ.
Улмаар уг арга хэмжээний дараа ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь согтуурах ундаа хэрэглэсэн үедээ Амарааг архины шилээр толгойн тус газарт нь цохиж ухаан алдуулсан аж. Одоогоор Амраагийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм байна.
