Хоккейн талбайн нээлт боллоо

2016 оны 11-р сарын 30 өдөр, 18 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 6-р сургуулийн гадна талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан хоккейн талбайн нээлт боллоо.
Нээлтэд сургуулийн хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл, хоккейн спортоор хичээллэгчид болон дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, 5-р хорооны Засаг дарга С.Бат-өлзий, сургуулийн захирал Ц.Алтангэрэл, дүүргийн биеийн тамир,спорт хорооны хамт олон Монголын хоккейн холбооны төлөөлөл оролцлоо.
Тус хоккейн талбай нь олон улсын стандартад нийцсэн, өвөл ашиглахаас гадна бусад улиралд өөр төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм.
Спорт сонирхогчид, иргэд, хүүхэд багачууд хоккейн талбайтай болсондоо баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өвлийн спорт, тэр дундаа хоккей нь хүүхэд багачуудыг тэсвэр хатуужилтай болгох багийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бодит ажил боллоо гэдгийг онцолж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх