Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг хотын удирдлагууд санаачлан боловсруулаад байгаа. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд буй юм. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл хотод байнга оршин суудаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь хотод төвлөрдөг байна. Иймд нийслэл хот бие даасан статустай болох шаардлага үүсээд байгаа. Хотын удирдлагууд ч үүнийг олж харан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэхээр оруулж ирж буй нь энэ юм.
Уг төсөлд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, татварын бодлогоос гадна хотын оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгажээ. Нийслэл хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэж байгаа аж. Мөн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлэх зорилтуудыг ч оруулжээ.
Хууль батлагдсанаар нийслэл хот эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм.
Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл хэт их. Үүнээс болоод замын түгжрэл, агаарын бохирдол гээд үүсэх олон асуудал бий. Иймд хотын төвлөрлийг багасгах бодлогыг төсөлд тусгасан байна. Тухайлбал, нийслэлийн дагуул хотод шилжин байнгын үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 40 хувь, нийслэлийн дэд төвүүдэд бол татварыг таван жилийн хугацаанд 40 хувиар хөнгөлөхөөр тусгажээ. Мөн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 15 жил, дэд төвүүдэд бол 10 жил татвараас чөлөөлөх боломж бүрдэх юм. Автозамыг дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвастай болгон өргөтгөх ажлыг ч төсөлд тусгасан байгаа аж. Эрх зүйн хувьд томоохон өөрчлөлтийг тусгасан нь Улаанбаатар хотыг санхүүгийн хувьд бие даасан хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх томоохон цогц хуулийн төсөл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
