Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын комисс, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Ю.Цэдэнбалын академи хамтран Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Цэл залуу 24-хөн наснаасаа нам, төрийн жолоог атгасан түүний засаглалын он жилүүдэд эрүүл, боловсролтой, сурч мэдэх, хийж бүтээх их үйлсэд шамдан тэмүүлсэн шинэ монгол хүн төлөвшиж, Азиас Африк, Америк, Европ тивийг дамнан тусгаар улсын туг далбаагаа мандуулсан шинэ Монгол Улс мэндэлсэн юм. Цагийн аяс өөрчлөгдөж, дэлхийн социалист систем нуран унахад тухайн үеийн социалист улс орнуудын удирдлагад байсан олон нам, төрийн зүтгэлтэн системтэйгээ хамт буруушаагдаж нэр төр, алдар хүнд, амь насаараа хохирсоныг та бид ХХ зууны сүүлийн 10-н жилийн дэлхий нийтийн түүхээс сайн мэднэ. Энэ хатуу жам, удирдагчийн эмгэнэлт хувь тавилан ч Бал даргыг тойроогүй. Гэхдээ түүх өөрийн шүүлтүүртэй, түүхийг бүтээгч ард түмэн гай, гавьяа хоёрын ялгааг олж харах нүдтэй учир Юмжаагийн Цэдэнбал гэх энэ хүн Монголын ард түмний сайн нэр, сайхан үйлсээрээ дурсагдан хүндлэгдэж байна. Цаг үе нь түүнийг буруутгасан ч түүх түүнийг цагаатган зөвтгөж Монголын их түүхийн хүндэт хойморт залжээ” хэмээн онцлов.
Хурлаар Академич Ж.Болдбаатар “БНМАУ-ын бүтээн байгуулалтын он жилүүд: Ололт, бэрхшээл, үр дагавар”, Доктор, профессор Ц.Жамбалсүрэн “Лидерийн онолын үүднээс Ю.Цэдэнбалын үйл ажиллагааг шинжлэн дүгнэх нь” сэдвээр үндсэн илтгэлээ танилцуулав. Мөн нийт 20 хавсралт илтгэлийг эрдэмтэн судлаачид танилцуулах юм байна.
XX зууны Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал 44 жил Монголын төр, засгийг тэргүүлэн ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн зүтгэлтэн байв. Түүний Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхийн тулд явуулсан бодлогыг үнэлж, 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд БНМАУ-ын Баатар, 1979 онд цэргийн дээд цол болох БНМАУ-ын Маршал цол олгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
