“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах энэ сарын 22-ны өдөр “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд оролцож, дуулсны дараа ОХУ-ын дипломатчид зодуулж, хүнд гэмтсэн нь дуулиан дэгдээд байгаа билээ.
Зарим хэвлэлүүдэд мэдээлж байгаачлан хотын удирдлагуудын урилгаар Амараа тус цэнгүүнд дуулсан гэх мэдээлэл бий. Учир нь “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид оролцуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Тэгвэл энэ талаар хотын дарга С.Батболд өчигдөр орой “Eagle” телевизээс бэлтгэн хүргэдэг “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Фэйсбүүкээр явж байгаа “Аз жаргалтай хот” гэх тус цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй. Төрийн бус байгууллагаас зохион байгуулж, намайг урьж оролцуулсан. Нийслэлд тиймэрхүү цэнгүүн зохион байгуулах төсөв байхгүй″ гэх тайлбарыг албан ёсоор өглөө.
Тэгэхээр иргэдийн дунд бий болсон нийслэлийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэж, түүний уршгаар дуучин С.Амармандах зодуулж бэртсэн гэх ойлголт эндүүрэл бололтой.
Х.Онон
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
