Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв , Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Тэгш хамруулах боловсрол”, “Тусгай хэрэгцээт боловсрол” “Цаг гаргаж хүүхдээ хөгжүүлэе” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биеэсээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах зэрэг нөлөөллийн болон хүүхдийн эрхийн талаархи онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 80 гаруй эцэг эхчүүд, ЕБС-ын сургалтын менежер, нийгмийн ажилтан, дүүргийн иргэний танхимын 70 гаруй ажилчид хамрагджээ. Түүнчлэн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн ажилчид “Сэтгэлийн гал-2” аян өрнүүлжээ. Тус аяны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг дээдлэн , насанд хүрэгчдийн оролцоонд түшиглэн өдөр тутмын үйл ажиллагаанд өөрсдөө оролцох боломжийг олгох, ахуйн үйлдлүүдээ хийж сурах, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, бэрхшээлийн онцлогт тохирсон боловсрол олгох, хүүхэд бүрийг хөгжих боломжоор хангах, нийгэмд идэвхитэй оролцуулахад оршиж байгаа аж.
Дэлхийн Монгол олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Б.Түмэнжаргал , Энэрлийн Түүчээ ТББ-ын дэргэдэх Хүслийн Ордон ХХДТ-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багш, хэл засалч А. Номин, тусгай хэрэгцээт боловсролын багш, ахуй засалч Г. Пүрэвдаваа болон МУБИС ын багш Э.Мөнхбат, сэтгэл зүйч багш Б.Баясах, Улаанбаатар Их сургуулийн магистр багш Б.Оюун-Болор, мэргэжилтэн н.Энхням нар хичээл заажээ.
Тус сургалтанд оролцсон эцэг эхчүүд, нийгмийн ажилтнуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургалттай сургуульд хамруулахад гардаг хүндрэл их учирдаг. Тухайлбал, үе тэнгийнхний дарамт, багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах ур чадвар дутмаг, хөгжлийн дугуйлан клубуудэд хүүхдүүдээ хамруулах хүсэлтэй зэрэг бэрхшээл, саналуудыг хэлж байлаа.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
