БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс,ХБНГУ-ын Сэргээн босголтын банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Перг Георгиев нарыг хүлээн авч уулзлаа. Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр өнгөрсөн сарын сүүлээр Берлин хотноо амжилттай болсонд баяртай байгаагаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын эхэнд тэмдэглэв. Уг хэлэлцээрийн үр дүнд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” /KfW /төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Мөн Биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн гол экосистемийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хоёрдугаар шатанд дэмжлэг үзүүлэхээр болсонд баяртай байгаагаа БОАЖ-ын сайд илэрхийллээ. Түүнчлэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийн хоёр, гуравдугаар үе шатыг Монгол орны баруун болон говийн бүсэд хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа саналаа уламжлав. Ингэснээр уг төсөл Монгол орны бүх бүс нутгийг хамран хэрэгжих ажээ.
Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхдээ олон улсад мөрдөгдөж буй шинэлэг арга, хэлбэрүүдийг авч хэрэгжүүлэхийн чухлыг ч онцлов. Тухайлбал, төслийн хүрээнд олон улсын байгууллага, доноруудын оролцуулсан Итгэлцийн сан байгуулах хэрэгтэй хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн гол экосистемийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн 2-р шатанд ойн үрийн менежментийг сайжруулж, ойн үрийн аж ахуйн цогц төв байгуулах саналыг салбарын сайд тавилаа. Мөн генетик нөөцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх холбогдох судалгаа тооцоо хийх мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөөд байгаагаа уламжлав. Уг төслийн эхний шатанд Ойн үрийн тухай хуулийн төслийг боловсруулсан ба ирэх онд УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Ойн салбарын мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр төслийн хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа мөн уламжлав.
ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс хүлээн авч уулзаж буй БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлж, тус улсын Засгийн газар хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагийн нэг илэрхийлэл нь Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” /KfW /төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон юм гэв. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежмэнтийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой уг төслийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагааг чухалчилж үздэгээ ноён Кристиан Гласс хэллээ. Тэрбээр Хан Хэнтий, Отгонтэнгэр, Тэрэлжид очиж үзээд дээрх төслийн хүрээнд үнэхээр л зөв зүйл хийж байна гэдгээ мэдэрсэн гэнэ. Тусгай хамгаалалттай газар нутагт хөгжүүлж буй аялал жуулчлалын орлогоос орон нутгийн ард иргэдэд шууд өгөөж өгч байхын чухлыг ч тэмдэглэлээ. Ноён Кристиан Гласс тухайн улсын эдийн засаг хүнд байсан ч тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллыг орхигдуулж болохгүй, энэ бол ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм гэв. Тэрбээр мөн Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж буйг тэмдэглэлээ. Уулзалтад БОАЖЯ–ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал оролцлоо гэж БОАЖЯ–ны ХМА–наас мэдээллээ.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
