“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч болсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийг нь гардуулан өглөө. Тус шагналыг Монгол телевизийн үүсгэн байгуулагч, Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат гардуулан өгч, баяр хүргэсэн байна.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсандаа, “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч болсон О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100,000,000 төгрөгийг гардууллаа. Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж Монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе” хэмээн нийтэлжээ.

