Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн төлөвлөлт, дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Баянхошуу болон Долоон буудал орчмын Сэлбэ дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын хоёр орон сууцыг барьж, нийслэлд хүлээлгэн өгсөн. Дэд төвийн бүтээн байгуулалт эхлэх үе буюу ирэх дөрөвдүгээр сард газраа чөлөөлсөн иргэдийг энэ орон сууцанд түр суурьшуулах юм байна.
Дэд төвүүдийн инженерийн шугамын ажил амжилттай явж байгаа гэв
Харин гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, тохилог амины орон сууцтай болгох зорилгоор хийж буй ажлынхаа талаар Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч Б.Мөнхжаргал “Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг төвийн дулаанд холбох, дулааны цахилгаан станц барих, ариутгал, татуурга буюу бохир, цэвэр усны шугам тавих ажлыг хийж байна. Ерөнхийдөө бохир, цэврийн шугамын ажил дууссан. Баянхошуу дэд төвийг төвийн дулаантай холбох, Сэлбэ дэд төвд Дулааны цахилгаан станц барих ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Төсөлд 350 өрхийг хамруулж байгаа. Баянхошуу болон Сэлбэ дэд төвд “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл маш олон иргэнийг хамруулах боломжтой төсөл юм” гэв.
Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой гэдгийг уг төслийн зохицуулагч Д.Авирмэд онцлон хэллээ. Тэрбээр төслийн нэгдүгээр үе шат буюу Баянхошуу, Сэлбэ төв болон хоёрдугаар шатанд хийгдэх Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын дэд төвийн ажлыг Засаг даргад танилцуулсан юм.
Дэд төвийн ажилтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот нэг төвөөс олон төвтэй хот болж өргөжинө. Энэ ажлын хамгийн эхнийх нь Сэлбэ, Баянхошуу дэд төв юм. Энэ ажил нэлээд амжилттай урагшилж байгаа. Одоогоор ариутгах татуургын шугамын ажлыг ерөнхийдөө дуусгаад байгаа юм байна. Ирэх жил дулааны станц барих асуудал бий. Ингээд дэд бүтцийн ажлыг дуусгасны дараа барилгажилтын ажлыг эхлүүлнэ. Дэд төвүүдийг ашиглалтад оруулснаар иргэдийн амьдрах боломж нөхцөл сайжирч, амьдрах тухтай, таатай орчин бүрдэх юм. Иргэдтэй мөн санал солилцож байна. Иргэдийн хувьд өнөө маргаашгүй нүүхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа” хэмээн ярилаа.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
