Мексикийн Тультепек хотын “Сан Паблито” салютын захад болсон дэлбэрэлтэд 29 хүн амиа алдсан талаар Мехико мужийн захирагч Эрувьел Авила мэдэгдлээ. Түлэгдэлийн шархтай 3 хүнийг эмнэлэгт хүргэснээс гадна өөр 72 хүн хөнгөн бэртжээ.

Гэрчүүдийн яриагаар нэг салют дэлбэрсэн ч хэсэг хугацааны дараа ар араасаа гал авалцан дэлбэрч эхэлсэн гэнэ. Цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтад авч шалгаж байгаа бөгөөд дэлбэрэлт яагаад болсон нь тодорхойгүй байна.
Мехико хотоос хойд зүгт 40 км зайд орших Тультепек хотын үйлдвэрийн гол салбар нь салют, пиротехник юм.
С.Атарцэцэг
