Арванхоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Nissan X-Trial” маркийн авто машинтай согтуу жолооч Энхтайвны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөж гүүрний зарим хэсгийн хашлагыг нурааж, гэрлийн шонг унагаасан байна.
Тиймээс Энхтайвны гүүрний нэг эгнээг хааж засварын ажил хийхээр болжээ.
Тодруулбал: Ослын газарт засварын бригад очин, засварын ажлыг эхлүүлэхээр гүүрний нэг эгнээг хаах юм байна.
С.Атарцэцэг
