Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төр засгаас судалгааны баг байгуулж, шинэ шийдлийг эрэлхийлэн ажиллаж байгаа ч богино хугацаанд асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс юун түрүүнд агаарын бохирдлоос иргэд бид өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалах шаардлага байгаа юм. Өнөөдөр агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өгч буй цэцэрлэгүүдийг агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа гэж сонгосон. Энэхүү төхөөрөмж хүүхдүүдийн маань эрүүл мэндийг хамгаалахад ач тусаа өгнө гэж бодож байна. Нийслэлийн удирдлагууд бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө байгаа бүх бололцоогоо ашиглан ажиллах болно” гэлээ.
“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн удирдагч Н.Баяртогтох “Өдрийн ихэнх цагийг цэцэрлэг дээрээ өнгөрөөж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор судалгаа явуулж, агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах нь ач холбогдолтой гэж үзсэн. Эхний ээлжинд 200 төхөөрөмж хуваарилах шийдвэрийг НЗДТГ-тай хамтарч гаргаад хэрэгжүүлж байна. Энэ ажил зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Он гаргаад мөн үргэлжлүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ.
Амны хаалт зүүж хэвшихийг уриаллаа

Үүнээс гадна сурагч хүүхдүүдийг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор утаажилт ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянган орчим сурагчид амны хаалт өглөө. Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авч, сургуулиудад тарааж байгаа юм. Энэ талаар “Эрбуб” ХХК-ийн захирал Д.Нямтулга “Манай компанид хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн ажилладаг. Бидний үйлдвэрлэсэн амны хаалт агаарын бохирдлыг 99 хувь шүүнэ. Нийслэлийн Засаг дарга болон удирдлагууд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад баяртай байна” гэсэн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Утаа буюу нарийн ширхэгт тоосонцороос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс хотын утаа ихэсдэг энэ үеэр өөрсдөө болон хүүхдүүддээ зориулалтын амны хаалт зүүлгэж хэвших хэрэгтэй байгаа юм” гэлээ.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг амны хаалт зүүж хэвших аян өрнүүлж байгааг энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэллээ. Үүнийг урлаг соёлын залуус ч дэмжиж нэгдэхээ илэрхийллээ. Тухайлбал, жүжигчин О.Цэнгэл “Хотын удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа энэ ажлыг би маш зөв зүйтэй гэж үзэж байна. Хотын утаа нэг л өдөр арилчих боломжгүй учраас хүн бүхэн амны халт зүүж хэвших хэрэгтэй. Хотын удирдлагаас гаргасан санаачилгад урлаг соёлын залуус бид ч нэгдэх болно” хэмээн ярилаа.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
