Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар, Монгол орны үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль,цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн.
Уг аянд цөөнгүй байгууллагууд нэгдэж байгаа бөгөөд Хамгийн сүүлд Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, Яамны харьяа мал хамгаалах сан, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны хамт олон нэг өдрийнхөө цалинг хандивласан байна. Мөн “Глобал Бридже” компанийн хамт олон 66 хайрцаг буюу 6600 ширхэг угаалгын нунтаг хандивлажээ.
С.Атарцэцэг
