Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix) тогтоож байх шийдвэрийг 2016 оны арванхоёрдугаар сарын дундуур гаргасан.
Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс унци тутамд тодорхой дүнг хасч тогтоодог байв.
Дэлхийн санхүүгийн зах зээл, дотоодын эдийн засгийн чиг хандлагыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан энэхүү шийдвэрийн үр дүнд Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж, иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Алт тушаалтад үнэ, түүний хэлбэлзэл, хууль эрхзүйн орчин, төрийн бодлого, хяналт шалгалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хууль эрх зүйн буруу шийдвэрээс болж валютын нөөцөө өсгөх, алдагдлаа нөхөх боломж болоод байсан алтаа тонн тонноор нь хар зах зээл буюу далд аргаар алдчихаж байсан түүх нэг биш удаа давтагдажбайсан билээ.
Монголбанк алт худалдан авах үнээ дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан тодруулбал, Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс маш бага хэмжээний дүнг хасч тооцдог үед яадаг байв. Тухайлбал 2013 оны байдлыг авч үзье. Өнөөдрийн байдлаар грамм алтыг 74.9 мянган төгрөгөөр худалдан авч байгаа нь оны эхний үнэтэй харьцуулбал 985 төгрөгөөр буюу 1.3%-иар өссөн дүнтэй байна. Гэхдээ энэ оны 6-7 саруудад грамм алтны үнэ 55.3 мянган төгрөгт хүрч оны дундажаас 20%-иар буурсан нь алт олборлогчдын хүлээлтэд хүчтэйгээр нөлөөлж нөөцөлсөн алтаа яаралтай зарж, бэлэн мөнгөнд хөрвүүлсэн. Энэ нь Монголбанкны алтны худалдан авалтын биет хэмжээг нэмэгдүүлсэн.
Түүнчлэн, хууль эрхзүйн орчны асуудал чухал нөлөөтэй. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа, алтны олборлолт, худалдааг ил тод болгох, түүнийг дэмжих чиглэлд тодорхой шийдвэрүүд гарах гэж байгаатай уялдан алт тушаалт нэмэгдэх хандлагатай болж байна. Энэ нь дотоод эх үүсвэрээр валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх таатай боломж, эерэг өөрчлөлт юм. Урт нэртэй хууль өөрөө алтны худалдааг далд хэлбэрт болгочихсон эд шүүдээ. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сургаар олборлогчид алтаа Монголбанкинд зах зээлийн бодит үнээр арилжаалахыг илүүд үзэх хандлага ажиглагдлаа. Харин одоо Монголбанк шинэ ахиц гаргаж Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс “маш бага хэмжээний дүнг хасч” тооцдог байдлыг нь сайжруулж Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix) тогтоож байх шийдвэрийг гаргалаа. Энэ бол алт тушаалтыг нэмэгдүүлэх хамгийн цэвэр арга. Алт олборлогчид ч таатай хандаж хандлага,үр дүн эерэгээр өөрчлөгдөх дүр зураг харагдаж байна.
У. Оргилмаа
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
