Монголбанкны дэргэдэх бодлогын зөвлөл энэ сарын 19-нд хуралдаж бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан. Дөрвөн сарын өмнө огцом 4.5 пунктээр өсгөсний дараа түүнийг эдийн засаг судлаачид, ажиглагчид нэлээд дайрч шүүмжилсэн. Харин дугаар хорооны иргэдэд тийм ч хамаатай мэдээ биш боловч үнэн хэрэгтээ инфляцийн хүнд ачааг нуруундаа үүрдэг нь жирийн иргэд. Инфляцийн шуурга дэгдэж байсан ч салхи сэвэлзэхийн чинээ ч өртдөггүй нь өнөөх Н.Баяртсайхан ерөнхийлөгч рүү дайраад байсан хэсэг юм шүү дээ.
Бодлогын хүү бол гадаад зах зээлд зөвхөн сигнал. Саяхан нэг пунктээр буурч байгаа нь “одоо байдал намжлаа, нэг хэсэгтээ дажгүй байхаа” гэх мэт дохио өгдөг замын цагдаагийн эрээн мод, төмөр замын сумчны улаан дарцаг шиг. Харин хожмын үр нөлөө нь маш чухал. Зөвхөн үгсэн хуйвалдаад хүүгээ тохирчихдог арилжааны банкны эсрэг биш, тэднээс авсан зээлээ төлөх гэж мөс долоох шахаж яваа зээлдэгчдийн эсрэг бүр ч биш харин инфляцийн сөрөг нөлөөг нуруундаа үүрч яваа дугаар хорооны иргэний, өөрөөр хэлбэл ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах гэж банкирууд, зээлдэгчид, улстөрчдийг сөрж бодлогоо хамгаалж явах хэрэгтэй болдог.
Ирэх онд инфляцийн хэмжээ зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөв гарсан. Энэ бол өмнөх зөв бодлогуудын үр дүн хожмоо өгч байгаа хэрэг. Энэ үр дүнд хүрэхийн тулд балбуулаад байсан Н.Баяртсайхан эдүгээ “Гадаад худалдааны нөхцөл хүлээж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар ажиглагдаж байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргасан” гэж тайлбарлалаа.
Төрөөс эдийн засгийг удирдах цогц арга хэмжээний нэг бүрэлдэхүүн хэсэг нь мөнгөний бодлогын хүү юм. Үүний цаана төсвийн бодлогын арга гэхчлэн олон арга хэрэгсэл бий. Тиймээс Монголбанкны үйл ажиллагаа Засгийн газар, УИХ-тай уялдах бүрт түүнийг хараат бусаар ажиллаж чадахгүй байна гэж шүүмжлэх аргагүй. Учир нь өнөөдрийн байдлаар УИХ, Засгийн газар, Монголбанк бодлогоо уялдуулж байж үр дүнд хүрэх, хямралыг даван туулах,магадгүй гадны банк хүлээж авах учиртай тийм эмзэг нөхцөл байдалд хүрээд байна.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
