Москва хотоос Сирийн Латакия хотуу явж байсан “Ту-154” цэргийн онгоц өнгөрсөн ням гарагт Хар тэнгис осолджээ. Уг хэрэг орон нутгийн цагаар 05:40 цаг болсон байна. Сочи хотоос түлшээ цэнэглээд хөөрсөн онгоц долоон минутын дараа хяналтын самбараас сураг тасарчээ.Онгоцны хэлтэрхийнүүдийг эргийн 1,5 км радиуст тэнгисийн 110 метрийн гүнээс олсон талаар мэдээлсэн байна.
Осолдсон онгоцонд нийт 93 хүн байсны найм нь хөлгийн багийн гишүүд бөгөөд зорчигчдын 64 нь Оросын алдарт Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгын гишүүд байжээ.
“Первый Канал” “Звезды” “НТВ” телевизийн сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн есөн ажилтан мөн “Доктор Лиза” нэрээр алдаршсан “Шударга тусламж” хэмээх буяны байгууллагын тэргүүн Елизавета Глинка байсан бөгөөд Сирийн Латакия хотноо эм бэлдмэл нийлүүлэхээр явж байхдаа осолджээ.

Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгын байрны өмнө хүмүүс цэцэг өргөж амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж байна. Осол болсонтой холбогдууулан хавтаст хэрэг нээн хэргийг мөрдөж эхэлжээ.
Уг онгоц 1983 онд ашиглалтанд орж 33 жил болсон. Сард дунджаар 27 цагийн нислэг үйлддэг байжээ. Мөн өнгөрсөн ес дүгээр сард төлөвлөгөөт үзлэгт хамрагдсан гэж Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн юм.
ОХУ-н ерөнхийлөгч В.Путин онгоцны ослоор амь үрэгдсэн хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж гашуудал зарлажээ.
С,Атарцэцэг
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
