Жүжигчин Г.Ундармааг хошин урлагт төдийгүй сайн үйлсийн аянд маш идэвхтэй оролцдог гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз.
Г.Ундармаа нь 2013 оноос хойш “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд зургаа дах эмнэлгээ тохижуулж дуусгасан бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгөх өдөр дээр нь баяр нэмж түүнийг Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрийг нь мялаалаа.
Энэхүү төрийн бус байгууллага нь 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, үзлэгийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч ажилчдын амралтын өрөө, хувцасны өрөө, ариун цэврийн өрөө, мөн нарийн коридор бүхий 508 м,кв газарт засвар хийж 142,8 сая төгрөг зарцуулсан байна.
Нийт өртгийн 44 сая төгрөгийг жүжигчин хувиасаа гаргасан бол иргэд болон байгууллагаас 9.4 сая, бараа материалын 89,1 сая төгрөгийн хандив авсан байна. Энэхүү төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг 40 гаруй байгууллага байдаг байна.
С.Атарцэцэг
