Филиппинийн нутгийн зүүн хэсгээр “Нок-Тен” хар салхи цагт 225 км-ийн хурдтайгаар дайран өнгөрчээ. Энэхүү байгалийн гамшгийн хохирлын хэмжээ одоогоор тодорхой бус байгаа бөгөөд цаг уурчдын онцолж буйгаар зарим нутагт үер усны гамшиг нүүрлэж, хөрсний нуралт үүсч болзошгүйг анхааруулжээ.
Үүнтэй холбогдуулан Биколь мужаас нутгийн 100 мянган иргэнийг шилжүүлсэн байна. Урьдчилсан таамгаар хар салхи Лусоныг чиглэсэн бөгөөд нийслэл Манилаг дайрна гэжээ.
Филиппинд 2013 онд “Хайян” хар салхи нүүрлэснээр 7350 гаруй хүн амиа алдсан юм.
С.Атарцэцэг
