Сурлага, урлаг, спорт, сайн үйлсээрээрээ үе тэнгийн найзуудаа манлайлсан 2016 оны “Онцлох хүүхэд”-үүд өнөөдөр тодорлоо.
1991 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээр тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох хүүхэд”-ийг тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Онцлох хүүхэд”-д нийт 21 аймаг, 9 дүүргээс шилдэг 115 хүүхдийн материал ирсэн бөгөөд үүнээс есөн номинациар шилдэг 20 хүүхдийг тодруулжээ.
Эдгээр шилдэг сурагчдыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О. Алтансүх хүлээн авч “Онцлох хүүхэд” өргөмжлөл, “Шилдэг хүүхэд” медалийг гардууллаа. Тэрээр шилдэг сурагчдад хандаж ” Олон хүмүүст тусалж, эерэг сайхан өөрчлөлтийг авчирсан Монгол Улсын сайн иргэн болоорой” хэмээн захилаа. Харин оны онцлох хүүхдийг хэрхэн шалгаруулсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б. Халиунаас тодруулахад “Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин хүүхэд бүрийн онцлог, бусдын төлөө гэсэн чин сэтгэлийг түлхүү харсан. Нийгэмд муу муухайгаасаа илүү сайн үйл олон байдаг юм шүү гэдгийг хүүхдүүд маань харуулж чадлаа” гэсэн юм.
Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд таван настайгаасаа дуулж, долоон настайгаасаа ая зохиож, найман настайгаасаа нотолж сурсан Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б. Өнөржаргал, Ази тивийн даамын 3 удаагийн аварга Э. Хүслэн, Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 төрлөөр алтан медаль хүртэн 1 төрлөөр рекордын эзэн болсон Э. Пүрэвжав, “Баярлалаа” сайн үйлсийн аяныг зохион байгуулж 1,280,000 төгрөгийн хандив цуглуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусалсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э. Бүрэнчөдөр, Ардын уламжлалт тоглоом наадгайнуудыг үе тэнгийнхэндээ заан сургаж, ардын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа сурагч Х. Мөнхшагай, Галын аюулаас иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч С.Амарзаяа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн 7в ангийн сурагч Д. Бямбадорж нарын шилдэг сурагчид байлаа.
“Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинаци Б. Батлхагва
- Оны онцлох хүүхэд боллоо. Юуны өмнө баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Баярлалаа. Намайг Бат-Өлзийн Батлхагва гэдэг. Би 16 настай. Ховд аймгийн Манхан сумын ахлах сургуулийн 11б ангийн сурагч.
- “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинациар шалгарсан байна. Энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ?
2016 онд миний хийсэн гол ажил бол “Хавх булаагүй ууланд амьтан жаргалтай” аяныг зохион байгуулсан. Энэхүү аяныг орон даяар өрнүүлж өгөөчээ гэдэг санаалчилгыг Байгаль орчны сайдад хүргүүлсний дагуу хавхны хор хөнөөлийн талаар хэвлэл мэдээллээр сурталчилсан. Мөн баруун бүсийн чуулганы үеэр энэ талаар сурталчилсан. Мөн 2016 оны 11 сард Дэлхийн байгаль хамгаалах сан, гаднын донор байгууллагуудын зохин байгуулж байсан Ирвэс хүзүүвчлэх аянд амжилттай оролцож ОХУ-д очиж туршлага солилцох урилга авсан. Энэ бүхэн маань энэ шагналыг авахад нөлөөлсөн болов уу гэж бодож байна.
“УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ” НОМИНАЦИ Энхбатын Төгөлдөр
Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
“Шинэ Монгол” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Энхбатын Төгөлдөр гэдэг. Би найдугаар анги хүртлээ өөр төвд байж байгаад есдүгээр ангиасаа Өнөр бүл төвд орж ирсэн. Анх орж ирэхдээ төдийлөн урлаг спорт сонирхдоггүй сонирхдоггүй байлаа. Энэ бүхний минь суурийг тавьж өгсөн багш нартаа баярлалаа.
Амжилтаасаа дурьдвал…?
“Өнөр бүл” төвийн дэргэдэх “Контаанс”, “Манан” хамтлагийн гишүүн. 2015, 2016 оны “Яргуй” урлагийн наадамд “Манан” хамтлагаараа язгуур урлагийн төрөлд дэд, гуравдугаар байр, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарсан.


Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
