Мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Сайн санааны аянд одоогоор 20 гаруй аж ахуй нэгж байгууллагууд нэгдээд байна. Тодруулбал, Монголын Морин Спорт Уяачдын холбоо, JCI Олон улсын байгууллага, ХХААХҮЯ, Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, ХХААХҮЯ-ны харьяа Мал Хамгаалах Сан, Мал эмнэлэг үржлийн газар, Халх гол Үндэсний Бүтээн Байгуулалтийн Бүсийн Захиргаа, Тариалан Эрхлэлтийг Дэмжих сангийн Хархорин дахь салбар, Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лаборатори, Зам тээврийн яамны харъяа Далайн захиргаа, Зах зээл ба Бэлчээр Удирдлагын Хөгжил төслийг удирдах нэгж, Монголын Төмөр Зам, Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль, Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар, Татварын Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Прокурорын газар, “Global Bridge” ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагын хамт олон нэгдэж нэг өдрийн цалин болон эд материалын тусламж үзүүлээд байна. Өнөөдөр /2016.12.27/ “Малчдад туслах сайн санааны аян”-д УБТЗ-ын Удирдах газрын хамт олон нэгдэж 35 сая төгрөгийн эд материал болон бэлнээр 4 647 700 төгрөг нийт 40 гаруй сая төгрөгийн хандив өгч сайн санааны аянд нэгдлээ
Та бүхэн “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэхийг хүсвэл ТӨРИЙН САН БАНК- Мал Хамгаалах Сан НС 900019416 тоот дансанд хандив өгөх боломжтой. Мөн ХХААХҮЯ-нд шуурхай штабын 51-262559, 51-262437, 51-262835 тоот утас ажиллаж байна.




Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
