Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Орхон аймгийн Телевизүүдийн холбоо хамтран шинэ жилийн баяраа хийлээ. Оны шилдэг ажилтнууд, шилдэг уран бүтээл шалгаруулах ёслолыг “Улаан хивс”-ний ёслол зохион байгуулж, зарласан юм. Хэвлэлийнхэн ямагт олон нийтийн өмнө дэлгээтэй байдаг, хуучиршгүй, нийгэмд асар их үүрэгтэй хүмүүс учраас тэднээс хэн шилдгээр шалгарах вэ гэдэг анхаарал татсан сэдэв байдаг. Энэ жилийн хувьд МСНЭ-ийн Орхон аймгийн тэргүүнээр сар гаруйхны өмнө сонгогдсон “ETВ” телевизийн захирал Б.Мөнгөнтуяа, түүний багийнхан Орхон аймгийн Сэтгүүлчдийн байгууллагын үе үеийн дарга нар болох Ц.Ариунаа, С.Сувдаа, Ж.Оюун, Б.Баттогтох нарт хүндэтгэл үзүүлснээр “Улаан хивс”-ний ёслолоо эхэллээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн оны шилдэг “Зэс үзэг”, Орхон аймгийн Телевизүүдийн холбооны “Алтан бүргэд” шилдгүүдээр хэн, хэн тодорсныг танилцуулъя.
МСНЭ-ийн “Зэс үзэг Оны шилдэг”-үүд:

“Оны Шилдэг сонины сэтгүүлч”-ээр “Хотын шуудан” сонины сэтгүүлч Н.Мөнхтөр

“Оны Шилдэг радио-гоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 107,1 радио

“Оны Шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага”-аар “ETВ” телевиз

“Оны Шилдэг өнгө төрх”-ийн эзнээр “Арт студи”-ийн “Сэтгэлийн нөмөр” уран бүтээл шалгарч “Зэс үзэг” цом гардлаа.
Орхон аймгийн Телевизүүдийн холбооны “Алтан бүргэд” шагналын эздийг танилцуулъя.

“Шилдэг сэтгүүлч”-ээр “NB” телевизийн сэтгүүлч Т.Атарбаяр

“Шилдэг зураглаач”-аар “Эрдэнэт” телевизийн зураглаач П.Батцэцэг

“Шилдэг график”-аар “Тэнгэр” телевизийн графикч Ц.Мөнхжаргалан

“Шилдэг найруулагч”-аар “NB” телевизийн Б.Уянга

“Шилдэг Мэдээллийн хөтөлбөр”-өөр “Тусгал-1” телевизийн Мэдээллийн хөтөлбөр
“Шилдэг уран бүтээл”-ээр “ETВ” телевизийн “Эрдэнэтийн илгээлтийн эзэд анхдагчид” цуврал нэвтрүүлэг тус тус шалгарч, “Алтан бүргэд” цомын эзэд боллоо.
“Улаан хивс” ёслолын үеэр МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, УЗ-ийн гишүүн Ж.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж, тэргүүний ажилтнуудыг сэтгүүлчдийн байгууллагын шагналаар шагнасан юм. “Эрдэнэт” телевизийн зураглаач П.Батцэцэг, сэтгүүлч Р.Ханджав нарыг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Erdenetnews.mn сайтын админ Ж.Улаанхүү, ETВ” телевизийн сэтгүүлч Б.Гантуяа, “NB” телевизийн сэтгүүлч Х.Пүрэвпэлжээ нарыг “Ган үзэгтэн” цол тэмдгээр шагнаж, хөдөлмөрийг нь үнэллээ. Ийнхүү сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн 2016 оны ажил үйлс, уран бүтээлээрээ Шилдэгүүдээ шалгарууллаа. Ирэх онд иргэдийн дуу хоолой болсон үүргээ улам сайн биелүүлж, үзэг нь хурц байхын ерөөл өргөе.




Эх сурвалж: http://www.erdenetnews.mn/
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
