УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос МҮОНРТ-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Ажлын хэсэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид орж ажилласан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд МҮОНРТ-ийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Шалгалтын дүнгээр бол МҮОНРТ-д хууль хэрэгждэггүй юм байна. Ялангуяа эрх барих дээд байгууллага нь болох Үндэсний зөвлөл, ерөнхий захирал, захирлын зөвлөл нь ажлаа хуулийн хүрээнд хийгээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэр байтугай ерөнхий захирлыг нь томилохдоо Үндэсний зөвлөл нь улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, ажлаа хүлээлгэж өгөөгүй хүнийг томилсон.
Үндэсний зөвлөл нь 2015 онд 37 тогтоол гаргаснаас долоо нь, 2016 онд 40 тогтоол гаргаснаас гурав нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаа сууж байгаа гээд бүгдэд нь урамшуулал олгосон байна. Гэтэл А.Мөнхбат гэдэг хүн тодорхой шалтгааны улмаас хуралдаа суугаагүй. Харин Үндэсний зөвлөл нь тэр хүний нэр дээр МҮОНРТ-ээсээ 10-аад сая төгрөг авчихсан байдаг” гэв. Мөн ерөнхий захирал нь Үндэсний зөвлөлийнхөө шийдвэргүйгээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлжээ. Ажлын хэсгийн гишүүд ч үүнийг үнэн гэдгийг хэлсэн юм. Үүнээс үзвэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх бололтой. Түүний оронд томилох хүмүүсийн нэр ч эхнээсээ тодорч эхэллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг томилох талаар ярьж байгаа юм байна.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
