УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол шинэ жилийн баярыг тохиолдуулан сонгогдсон тойргийнхоо буюу БЗД-ийн 1, 2, 3, 7, 21, 27 дугаар хорооны амьжиргааны түвшин доогуур айл, өрхийн 500 гаруй хүүхдүүдтэй хамт шинэ жилийн баяр тэмдэглэж, бэлэг өглөө. Мөн энэ үеэр тухай тухайн салбартаа ихийг хийж бүтээсэн Т.Цэцэгмаа, З.Сэр-Од, С.Балдандож, Ж.Содном, М.Дулмаа, Г.Пунсал, Ж.Саранцэцэг, Д.Оюунчулуун, П.Нямхүү, Ч.Гэсэрмаа нарын ахмадуудыг Худалдаа үйлдвэр, Хөдөө аж ахуй, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасныг гардуулан өглөө.

