УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.12.28/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, төр нийгмийн нэр зүтгэлтэн З.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүсэн шүүх хуралтай холбогдуулж мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийх болсноо эхэнд нь тодотгов.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өчигдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлаар шүүх хурал болж, шүүгдэгчдэд ял өглөө.
Би шүүхийн шийдвэрийн зөв, буруу гэж ярихгүй. Энэ хэрэг шүүх засаглал гэж байдаг бол дараа дараагийн шатаараа явах байх. Би гагцхүү шүүх хурлын эргэн тойронд анхаарал татах хэд хэдэн асуудал байгааг хэлэх гэсэн юм.
Нэгдүгээрт, цагдан хорих 461 дүгээр ангид яагаад шүүх хурал хийв. Хорих ангид шүүх хурал хийх нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулах төдийгүй талуудын мэтгэлцээний тэгш эрхийн зарчим алдагдаж, Үндсэн хууль зөрчих учраас тэнд шүүх хурал хийхгүй байя гэж би өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Дахиад хорих ангид шүүх хурал хийхгүй гэж байсан ч болсон байна. Хэрвээ энэ байдлаар явбал цаашид шүүхийнхэн дуртай газраа хурал хийж болох нь гэсэн үг. Шүүгч нар цагдан хорих ангид шүүх хурал хийнэ гэж өөрсдөө сонгосон гэсэн мэдээлэл би авсан. Шүүхэд хараат бус байж, шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх байхаас бус шүүх хурал хийх газрыг сонгох эрх байхгүй гэж би хуульч хүний хувьд бодож байна.
Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа яллах дүгнэлтийг харлаа. Ялын дүгнэлтэд шүүгдэгчдийн зарим нь С.Зориг агснаас гадна өөр бусад хүмүүсийн амийг хөнөөсөн гэж ойлгогдохоор байна.

Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа надад хандаж, өргөдөл өгсөн, өмнө нь. Тэрхүү өргөдөлд галд өртөж 4-5 хүн амиа алдсан хэргийн галын дүгнэлтийг хавсаргасан байсан бөгөөд, энэ галын дүгнэлтийг үндэслэн манай хүүхдэд үндэслэлгүй ял өгөх гээд байна гэж Л.Жавзмаа гуай тайлбарласан. Энэ хүмүүс миний сонгогдсон тойргийн иргэд учраас би энэ хүмүүсийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийнхээ үүднээс би хандаж байгаа юм.
УИХ-д Тусгай хяналтын дэд хороо гэж байдаг. Тусгай хяналтын дэд хороонд би хүсэлт хүргүүлж, надад хандсан Л.Жавзмаа гуайн хүүхдэд С.Зориг агснаас гадна өөр ямар хүний аминд хүрсэн гэж ял өгснийг нууцын зэрэглэлээр гаргаж өгөхийг шаардана. Хэрвээ шүүгдэгчдийг өөр хүмүүсийн амийг мөн хөнөөсөн гэж үзэж байгаа бол тэдгээр галд өртөж амиа алдсан хүмүүсийг гэж үзэж байна уу. Үүнд би санаа зовж байна. Хэлмэгдүүлэх вий гэж санаа зовниж байгаа юм” хэмээн ярилаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
